#2019-2538 Дуудлага худалдаа


Говьсүмбэр Шивээговь 1-р баг

Анхны үнэ: 1,600,000 ₮

Төрөл: Төрийн өмчийн газар

Явагдах хэлбэр: Онлайн /Цахимаар/

Хаанаас зарласан: Газрын албанаас

Төлөвлөгдөж буй
Тайлбар:
Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын Засаг даргын 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн А/85 дугаар захирамжийг үндэслэн дор дурдсан байршилд газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний дуудлага худалдааг цахим хэлбэрээр /интернетээр/ зохион байгуулахаар зарлаж байна. 1. Дуудлага худалдааны хэлбэр: Цахим хэлбэрээр /Интернетээр/ Засгийн газрын 2016 оны 10 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдаа явуулах журам”-ын дагуу дараах 4 байршилд газар эзэмших эрхийн гэрчилгээний дуудлага худалдаа явагдана. I. Шивээговь сумын 1 дүгээр багт, Шивээ-Овоо ХК-ийн албан байрны хашааны зүүн талд талд 0,2 га /2000м2/ газрыг Үйлчилгээний зориулалтаар II. Шивээговь сумын 1 дүгээр багт, Шивээ-Овоо ХК-ийн албан байрны хашааны зүүн талд 0,2 га /2000м2/ газрыг Хүлэмжийн аж ахуй зориулалтаар III. Шивээговь сумын 2 дугаар багт, 21 дүгээр зөрлөгийн баруун урд талд 100 га /1000000м2/ газрыг Үйлдвэрлэлийн зориулалтаар IV. Шивээговь сумын 2 дугаар багт, 22 дугаар зөрлөгийн баруун хойд талд 20 га /200000м2/ газрыг Үйлдвэрлэлийн зориулалтаар тус тус зарлаж байна. 2. Эзэмшүүлэх хугацаа: 15 жил /арван таван/ 3. Анхны үнэ: 1-р байршил 1.600.000 /нэг сая, зургаан зуун мянган/ төгрөг 2-р байршил 29.800 /Хорин есөн мянга, найман зуун/ төгрөг 3-р байршил 640.000.000 /Зургаан зуун дөчин сая/ төгрөг 4-р байршил 128.000.000 /Нэг зуун хорин найман сая/ төгрөг 4. Дэнчин: 1-р байршил 160.000 /Нэг зуун жаран мянга/ төгрөг 2-р байршил 2.980 /Хоёр мянга есөн зуун наян/ төгрөг 3-р байршил 64.000.000 /жаран дөрвөн сая/ төгрөг 4-р байршил 12.800.000 /арван хоёр сая, найман зуун мянган/ төгрөгийг 100220029002 дансанд тушааж баримтыг хавсаргана. 5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 39.1.6-д заасан хураамжийг 100220300941 дансанд тушааж баримтыг хавсаргасан байх. 6. Гэрээний зүйл: Шивээговь сумын 2019 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд заасны дагуу ашиглахтай холбогдсон зураг төслийг газар эзэмших гэрээ байгуулснаас хойш 6 сарын дотор багтаан боловсруулж ирүүлнэ. 7. Цахим хуудас: Газрын цахим биржийн www.mle.mn хаягаар найдвартай сүлжээний доголдолгүй газраас нэвтэрч оролцоно. 8. Дуудлага худалдаанд оролцогчдыг бүртгэх хугацаа: Дуудлага худалдаанд оролцогчдыг 2019 оны 07 дүгээр сарын 17-ны өдрийн 08 цаг 30 минутаас эхлэн 2019 оны 07 дүгээр сарын 19-ний өдрийн 08 цаг 30 минут хүртэл зөвхөн ажлын өдрүүдэд, ажлын цагаар /08:30-17:30/ бүртгэж, баталгаажуулна. 9. Дуудлага худалдаа эхлэх: Газрын цахим биржийн www.mle.mn хаягаар 2019 оны 07 дүгээр сарын 19-ны өдрийн 09:00 цагаас эхлэнэ. 10. Дуудлага худалдаа явагдах хугацаа: 2019 оны 07 дүгээр сарын 19-ны өдрийн 09:00 цагаас эхлэн 15:00 цаг хүртэл тасралтгүй үргэлжилнэ. 11. Дуудлага худалдааны ялагчийг тодруулах журам: Дуудлага худалдаанд хамгийн өндөр үнийн санал ирүүлсэн оролцогч ялагч болох бөгөөд ялагч нь дуудлага худалдаанд оролцох хүсэлтээ хугацаанд нь ирүүлж, дэнчин болон улсын тэмдэгтийн хураамжийг бүрэн төлсөн, өөрийн мэдээллээ үнэн зөв гаргасан, дуудлага худалдааны дэг журмыг зөрчөөгүй байна. 13. Техникийн нөхцлүүд: Газар эзэмшигч иргэн, аж ахуйн нэгж байгууллага бүрэн хариуцна. 14. Дуудлага худалдаа явуулах газрын байршил, хил хязгаар, заагийг харуулсан зураг, схем, холбогдох зөвшөөрлийн хуудас болон бусад дэлгэрэнгүй мэдээллийг аймгийн ГХБХБГ-ын 108 тоот өрөө болон Шивээговь сумын Засаг даргын Тамгын газрын 2 давхар 213 өрөөнд өгч байна. Жич: Дуудлага худалдаанд оролцогч нь Газрын цахим биржийн www.mle.mn сайтын талаар болон Засгийн газрын 2016 оны 10 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралт, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын даргын 2018 оны 07 сарын 09-ний өдрийн А/121 дугаар тушаал зэрэгтэй урьдчилан сайтар танилцах шаардлагатай. Лавлах утас: 70543387, 88012061
Хаяг:
Говьсүмбэр Шивээговь 1-р баг Шивээ-Овоо ХК-ийн албан байрны хашааны зүүн талд
Цэгийн координат Өргөрөг Уртраг
1-р Цэг 46.10829544 108.60780334

Дуудлага худалдаанд оролцох


Хураамж: 12,500 ₮



Дэнчин: 160,000 ₮



Газрын биржийн журмын дагуу дуудлага худалдааны хураамж болон дэнчинг тухайн байгууллагын дансанд тушааж оролцох хүсэлтээ илгээнэ. Админаас таны хүсэлтийг баталгаажуулснаар та дуудлага худалдаанд оролцох эрхтэй болно.
Оролцогчдын бүртгэх хугацаа эхлээгүй эсвэл дууссан тул оролцох хүсэлт илгээх боломжгүй.
Үнийн санал авах сүүлийн хугацаа 2019-07-19 15:00:00-д дуусмагц систем 1 минут буюу 60 секунд хүлээх бөгөөд тухайн мөчид аль нэгэн оролцогч үнийн санал өгөхгүй бол ДХ автоматаар хаагдана. Хэрэв энэ 60 секундэд оролцогч үнийн санал илгээвэл дахин 60 секунд хүлээх зарчмаар хугацаа сунгагдана.
Та системд нэвтэрсэн байх шаардлагатай. Энд дарж нэвтрэнэ үү
Файлын нэр
1560312960ГЗБГЗЗГ-ын даргын тушаал (7).jpg Татах
1560312960Засгийн газрын 2016 оны 10 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралт.docx 2019.docx Татах

Оролцогчдыг бүртгэж буй дуудлага худалдаа

Утас
70546204, 70543387, 88012061

Газрын хэмжээ
2000м2

Газрын зориулалт
Худалдаа үйлчилгээний газар /
Худалдаа, нийтийн үйлчилгээний газар, төв, цогцолбор

Газар ашиглалтын хэлбэр
Эзэмших

Оролцогч бүртэх хугацаа
2019-07-17 00:00:00 /
             2019-07-19 08:30:00

Үнийн санал авах хугацаа
2019-07-19 09:00:00 /
             2019-07-19 15:00:00

Зар оруулсан байгууллага:
Говьсүмбэр аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар
             2019-06-12 09:48:47

Зарыг үзсэн удаа - 48

Сурталчилгаа