#2018-114 Төсөл сонгон шалгаруулалт


Хэнтий Батноров 7-р баг

Гэрчилгээний үнэ: 10,000 ₮


Төрөл: Төрийн өмчийн газар

ТСШ-р эзэмшүүлж, ашиглуулах газар: Үйлдвэрийн болон дэд бүтцийн барилга байгууламж барих газар

ТСШ дууссан
Тайлбар:
Газар эзэмшүүлэх төсөл сонгон шалгаруулалт явуулах тухай сумын Засаг даргын 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн а/90 тоот захирамжийг үндэслэн цахилгааны дэд станц барих зориулалтаар газар эзэмшүүлэх төсөл сонгон шалгаруулалтыг 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн зарлаж байна. 1.Төсөл сонгон шалгаруулалтаар газар эзэмшүүлэх, ашиглуулах тухай эрх бүхий этгээдийн шийдвэр; - Батноров сумын Засаг даргын 2018-08-30-ны өдрийн а/90 тоот захирамж 2.Төслийг хүлээн авах газрын хаяг, харилцах утасны дугаар; - Бэрх хотын Захирагчийн ажлын алба. Харилцах утас: 95208585, 86862502, 93157305, 90198585 3.Төслийг ирүүлэх хугацаа; - 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 09:00 цаг хүртэл 4.газар ашиглалтын зориулалт; - Цахилгааны дэд станц барих 5.газрын талбайн хэмжээ; - 4000 м2 газар 6.газар эзэмшүүлэх, ашиглуулах хугацаа; - 30 жил 7.газрын байршил, талбайн солбицол; - Бэрх хотын Уулын цехээс урагш 1000 м зайд солбицол: 1-р цэг:111 10 32,1, 47 45 50,7, 2-р цэг:111 10 32,8, 47 45 49,5, 3-р цэг:111 10 27,9, 47 45 47,4, 4-р цэг:111 10 26,7, 47 45 48,7 8. Мэргэжлийн байгууллагын дүгнэлт, техникийн нөхцөлийн талаарх ерөнхий мэдээлэл: - холбогдох үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авсан байх 9. барилга байгууламжийг барих хугацаа; - 2018 оны 4-р улиралд 10. Төсөл сонгон шалгаруулалтад оролцогчид тавих шаардлага: 1. Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.5 дах заалтад нийцсэн байх, 2. Хөрөнгийн баталгаа, төлбөрийн чадвартай байх, 3. Мэргэжлийн ажиллах хүчний болон техник технологи, тоног төхөөрөмжийн чадавх, нөөцтэй байх, 4. Төсөл нь зарласан нөхцөл шаардлага, стандартыг хангасан байх, 5. Төслөө зарласан хугацаанд ирүүлсэн байх, Төсөл сонгон шалгаруулалтад оролцогч Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 39.1.6-д заасан /12500 төгрөгийн/ хураамжийг Орон нутгийн татварын орлогын 251800032007 тоот дансанд төлнө. Төсөл шалгаруулах үндсэн үзүүлэлтүүд: 11. Төсөл нь зард тусгасан шаардлага болон бүрдлийг хангасан эсэх, 12. Барилга, хот байгуулалтын норм, дүрмийн шаардлагад нийцсэн эсэх, 13. Төслийг “Төслийн удирдлагын арга зүйн заавар” MNS ISO 21500 стандартын дагуу боловсруулсан эсэх, 14. Төсөл нь газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нийцүүлэн боловсруулагдсан бизнес төлөвлөгөөтэй эсэх, 15. Төсөл нь хотын хөгжлийн ерөнхий болон хэсэгчилсэн төлөвлөгөөнд нийцсэн эсэх, 16. Төсөл хэрэгжсэнээр шинээр бий болох ажлын байрны тоо, гарах үр дүн 17. Тухайн хотын нийгэм, эдийн засгийн хөгжилд илүү ач холбогдолтой эсэх 18. Улс, орон нутгийн төсөвт оруулах орлогын хэмжээ, 19. Тухайн газарт явуулах үйл ажиллагаа нь байгаль орчинд сөрөг нөлөөгүй байх, 20. Тухайн төслийг хэрэгжүүлэх туршлага, урьд өмнө хэрэгжүүлж байсан төслүүдийн тухай танилцуулгатай эсэх Бэрх хотын Захирагчийн ажлын алба
Хаяг:
Хэнтий Батноров 7-р баг Уулын цехийн урд 1000 м зайд
Цэгийн координат Өргөрөг Уртраг
1-р Цэг 47.76385498 111.17563629

Төсөл сонгон шалгаруулалтанд оролцох


Хураамж: 12,500 ₮



Газрын биржийн журмын дагуу төсөл сонгон шалгаруулалтын хураамжийг тухайн байгууллагын дансанд тушааж оролцох хүсэлтээ илгээнэ. Админаас таны хүсэлтийг баталгаажуулснаар та дуудлага худалдаанд оролцох эрхтэй болно.
Оролцогчдын бүртгэх хугацаа эхлээгүй эсвэл дууссан тул оролцох хүсэлт илгээх боломжгүй.
Та системд нэвтэрсэн байх шаардлагатай. Энд дарж нэвтрэнэ үү

Оролцогчдыг бүртгэж буй дуудлага худалдаа

Утас
95208585 90198585

Газрын хэмжээ
4000м2

Газрын зориулалт
Үйлдвэрлэлийн газар /

Газар ашиглалтын хэлбэр
Эзэмших

Материал хүлээж авах хугацаа
2018-08-30 09:00:00
              2018-10-30 09:00:00

Ялагч шалгаруулах хугацаа
2018-10-30 11:00:00

Зар оруулсан байгууллага:
Хэнтий аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар
             2018-09-05 12:52:50

Зарыг үзсэн удаа - 88

Сурталчилгаа