АРХАНГАЙ АЙМГИЙН ХОТОНТ СУМАНД ҮР ТАРИАНЫ ЗОРИУЛАЛТТАЙ ГАЗРЫН ГАЗАР ЭЗЭМШҮҮЛЭХ ЦАХИМ ДУУДЛАГА ХУДАЛДАА ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА.

Архангай  аймгийн Хотонт сумын Хөөвөр багт Хөдөө аж ахуйн газрын үр тарианы зориулалттай  4750000 м2 газрыг дуудлага худалдаанд оруулах гэж байна.

Дуудлага худалдаа 2018 оны 2 дугаар сарын 14 -ны өдөр цахимаар /интернетээр/ зохион байгуулагдана. 2018 оны 1 сарын 13-ны 09 цаг 00  минутаас эхлэн 2018 оны 2 сарын 14 -ны 08 цаг 30 минут хүртэл зөвхөн ажлын цагаар бүртгэж баталгаажуулна.

Дуудлага худалдааны дугаар:          #2018-81

Байршил:                                               Архангай  аймгийн Хотонт сумын Хөөвөр баг Ханхар хөөвөр орчим

Газар зүйн байршил:                           Өргөрөгийн 47.482639, Уртрагын  102.431373

Газрын хэмжээ:                                   4750000 м2

Газрын зориулалт:                              Хөдөө аж ахуйн газрын үр тарианы

Газар ашиглалтын хэлбэр:                Эзэмших

Оролцогч бүртэх хугацаа:                 2018-01-13 09 :00:00 - 2018-02-13 18:00:00

Үнийн санал авах хугацаа:                 2018-02-14 09:00:00 - 2018-02-14 17:00:00

Утас:                                                       99735996

Зар оруулсан байгууллага:               Архангай аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар 

Огноо:                                                    2018-01-12  11:42:21

Газрын биржийн журмын дагуу дуудлага худалдааны хураамж болон дэнчинг тухайн байгууллагын 5147163304 дансанд тушааж оролцох хүсэлтээ илгээнэ. Системийн удирдлагаас таны хүсэлтийг баталгаажуулснаар та дуудлага худалдаанд оролцох эрхтэй болно.

Дуудлага худалдаанд оролцогч дуудлага худалдаанд оролцох хүсэлтдээ дараахь материалыг хавсарган бүртгүүлнэ.

  1. Иргэний үнэмлэх, эсхүл түүнтэй адилтгах бичиг баримт, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
  2. Дэнчин төлсөн баримт
  3. Дуудлага худалдаанд иргэнийг төлөөлж оролцох тохиолдолд тухайн иргэний олгосон нотариатчаар гэрчлүүлсэн итгэмжлэл
  4. Дуудлага худалдаанд аж ахуй нэгж байгууллагыг төлөөлж оролцох тохиолдолд тухайн аж ахуйн нэгж байгууллагын олгосон итгэмжлэл

Үнийн санал авах сүүлийн хугацаа 17:00:00 цагт дуусах бөгөөд 1 минут буюу 60 секунд тоологдоно. Тухайн мөчид аль нэгэн оролцогч үнийн санал өгөхгүй бол ДХ автоматаар хаагдана. Хэрэв энэ 60 секундэд оролцогч үнийн санал илгээвэл дахин 60 секунд хүлээх зарчмаар хугацаа сунгагдана.

 

Зураг-1. Газар зүйн байршил.

Зураг-2. Геоморфологийн төрх байдал.

Зураг-3. Хөрсний төлөв байдал.

Зураг-4. Ургамлын хэв шинж.

Зураг-5. Хур тунадасны хэмжээ.

Зураг-6. Нарны нийлбэр цацрагын хэмжээ.

Зураг-7. Агаарын температур

Тухайн газартай холбоотой геологи орчин, цаг уурь, уур амьсгал, байгалийн төлөв байдалтай холбоотой зурган мэдээллийг авахаар бол Газрын биржийн цахим системийн газрын зураг хэсгээс авч болно.

 

Дуудлага худалдаатай холбоотой мэдээлэл авахаар бол тухай аймгийн мэргэжилтэн, сумын газрын даамалд хандаж болно.

Сурталчилгаа

Бусад мэдээ