ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН АРВАЙХЭЭР СУМЫН 5 ДУГААР БАГИЙН НУТАГТ ДУУДЛАГА ХУДАЛДАА БОЛНО.

            Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багийн нутагт Дайргын голын хойно Тахианы аж ахуйн зориулалттай 1 нэгж талбар, 12 дугаар багийн нутагт төв колонкын баруун талд үйлчилгээний зориулалттай 2 нэгж талбар, Төв колонкын баруун талд түүхий эдийн нэгдсэн цэгийн баруун талд түүхий эд худалдан авах цэгийн зориулалттай 11 нэгж талбар, Өвсний фондны урд төв замын хойно үйлчилгээний зориулалттай 2 нэгж талбар, 6 дугаар багийн нутагт жижиг гүүрний замын хойно үйлчилгээний зориулалттай 2 нэгж талбар нийт 18 нэгж талбар бүхий 2.26 га газар эзэмшүүлэх эрхийн дуудлага худалдаа 2018 оны 6 дугаар сарын 20-нд 09:00 цагаас 17:00 хүртэл цахимаар явагдана. Дэлгэрэнгүй мэдээллийг “Газрын цахим бирж” www.mle.mn вэб сайтаас авна уу.
Оролцогчид 2018 оны 06-р сарын 17-ны 9:00 цагаас 06-р сарын 20-ны 08:30 цаг хүртэл “Газрын цахим бирж” www.mle.mn вэб сайтад бүртгүүлнэ үү. Дэлгэрэнгүй мэдээллийг www.mle.mn вэб сайтаас авна уу. Оролцогчид дуудаж буй газрын дэнчинг 100100029002 Өв.ГХБХБГазар, оролцогчийн хураамжийг 100101900941 Орон нутгийн тэмдэгтийн хураамжны дансанд байршуулна.
Бүрдүүлэх материал:
1. Иргэний үнэмлэх, эсхүл түүнтэй адилтгах бичиг баримт, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
2. Дэнчин төлсөн баримт
3. Дуудлага худалдаанд иргэнийг төлөөлж оролцох тохиолдолд тухайн иргэний олгосон нотариатаар гэрчлүүлсэн итгэмжлэл
4. Дуудлага худалдаанд аж ахун нэгж, байгууллагыг төлөөлж оролцох тохиолдолд тухайн аж ахуйн нэгж, байгууллагын олгосон итгэмжлэл зэргийг цахимд байршуулна.
Харилцах утас: 99647824

 

Сурталчилгаа

Бусад мэдээ